images

Ханжөү: Торгоны музейд Торгоны замын үзэсгэлэн гарна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-07-09


   ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлтэй, Ханжөү хот дахь Хятадын үндэсний торгоны музейд энэ сарын 11-нд “Ногоон зам: X-XII зууны тал нутгийн Торгоны зам” үзэсгэлэнг нээх гэж байна. Үзэсгэлэнгийн хүндэт зочноор Өвөр Монголын өөртөө засах орон оролцож нээлтийн ёслолыг морин хуурын аялгуугаар жавар үргээн эхлүүлэхээр болжээ. Мөн Өвөр Монголын музей болон бусад соёлын байгууллага үзэсгэлэнг хамтран зохион байгуулж байгаа юм. Ирэх аравдугаар сарын 25 хүртэл гарах энэ үзэсгэлэнд 200 гаруй олдвор дэлгэхээс 60 гаруй нь нэгдүгээр зэргийн дурсгал ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.